2022 оны 2-р сар 06, Ням гариг
Хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд 2021 оны 12-р сарын байдлаар өмнөх сараас 2.1 хувиар нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, оны эхнээс 13.4 хувь өсөв. 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 20.4 хувь согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь, орон сууц, ус, цахилгаан бүлгийн үнэ дүнгээрээ 15.3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.