2024, 11-р сар 23, Бямба гариг Шилэн данс

Камбож улсын Баттамбанг хотод ажиллалаа

2019 оны 8-р сар 27, Мягмар гариг

Камбож улсын Баттамбанг аймгийн зүгээс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр (GIZ) тус аймгийн өрсөлдөх чадварыг хэмжин сайжруулах, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс туршлага судлахаар болсон билээ. Энэ хүрээнд Ерөнхий захирал Б.Лакшми болон Судлаач Ч.Ганбат нар Камбож улсын Баттамбанг хотод 2019 оны 8-р сарын 19-22 өдрүүдийн хооронд ажиллав.

Өрсөлдөх чадварыг хэмжихэд статистик мэдээлэл болон санал асуулгын үзүүлэлтүүд чухал байдаг. Иймд эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн өрсөлдөх чадварын судалгааг хийж буй туршлага болон өрсөлдөх чадварын тухай танилцуулгыг аймгийн удирдлагууд болон холбогдох хүмүүст хийв. Цаашлаад Баттамбанг аймгийн Дүүргүүдийг өрсөлдөх чадварын судалгааг ямар үзүүлэлтүүдээр хэмжих болон статистик мэдээллийн олдоцтой байдлын талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр аймгийн удирдлагын зүгээс судалгааны ажлыг хийхэд шаардлагатай тоон мэдээллээр хангаж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

Камбож улсад ажиллах үеийн зургуудаас:

Зураг-1: Баттамбанг хотын GIZ-ийн оффист

 Аймгийн удирдлага болон холбогдох газруудын төлөөлөгчидтэй хийх уулзалтад бэлтгэж буй байдал.


Уулзалтын үзийн зургуудаас:

Зураг-2: Ерөнхий захирал Б.Лакшми болон Баттамбанг хот дахьGIZ-ийн ажилчид

Зураг-3: Баттамбанг аймгийн Засаг даргын орлогч

Зураг-4: Өрсөлдөх чадварын тухай илтгэл танилцуулж байна

                                          

Зураг-5: Уулзалтанд оролцсон төлөөлөгчид


Зураг-6: Баттамбанг хотын удирдлагын ордны гадаа

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан