2024, 11-р сар 24, Ням гариг Шилэн данс

Инновацийн туршлага хуваалцахуй

2013 оны 1-р сар 28, Даваа гариг

Дэлхийн өрсөлдөх чадварын зөвлөлүүдийн холбоо (GFCC) 2012 оны Сайн туршлагын тайлангаа “Инновацийн чадавх: Өрсөлдөх чадварын стратегийн сайн туршлагууд” нэртэйгээр боловсруулан гаргажээ. Тус холбооны гишүүн байгууллагын хувьд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь Монголын инновацийн хөгжлийн талаарх танилцуулгыг уг тайланд хэвлүүлсэн юм.

Австрали улс уул уурхайн бус салбараа дэмжихийн тулд хийсэн алхмууд, ОХУ инновацийн бодлогоо эдийн засгийн өсөлттэй уялдуулахад анхаарч боловсруулсан бодлогын талаар энэхүү тайлангаас мэдэж болох юм. Түүнчлэн АНУ, БНСУ, Бразил зэрэг орны инновацитай холбоотой сайн туршлагуудыг тайланд тусгажээ. “Эдгээр жишээ нь инновацид чиглэсэн дэлхий дахины өргөн бодлого руу өнгийх цонхыг нээж байгаа юм” хэмээн GFCC дүгнэсэн байна.

“Инновацийн чадавх: Өрсөлдөх чадварын стратегийн сайн туршлагууд” тайланг GFCC холбооны thegfcc.org цахим хуудаснаас татаж авах боломжтой.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан