2024, 12-р сар 22, Ням гариг Шилэн данс

Дархан-Уул, Орхон аймгуудад хэлэлцүүлэг зохион байгууллаа

2010 оны 10-р сар 21, Пүрэв гариг

Эдийн Засгийн Бодлого Өрсөлдөх Чадвар Судалгааны төв, Дархан Эрдэнэт хотуудуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудтай хамтран Өрсөлдөх чадвар, Өрсөлдөх чадварын 10 алтан дүрэм сэдэвт нээлттэй хэлэлцүүлгүүдийг Дархан ба Эрдэнэт хотуудад тухайн орон нутгийн тэргүүлэх бизнес эрхлэгчдийн оролцоотойгоор 2010 оны 10 дугаар сарын 15ны баасан гарагт амжилттай зохион байгууллаа.

Орон нутагт болсон уг хэлэлцүүлгүүдийн үеэр ЭЗБӨЧС төвийн захирал Ч.Отгочулуу Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн ерөнхий хандлага ба өрсөлдөх чадвар сэдвээр лекц тавьсан ба Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн тэргүүн бөгөөд үүсгэн байгуулагч, профессор Стефен Гареллигийн Улс орнуудын өрсөлдөх чадвар, өрсөлдөх чадварын 10 алтан дүрэм видео лекцийг оролцогчид хүлээн авч үзэж чөлөөт ярилцлага өрнүүллээ. Уг арга хэмжээний үеэр оролцогчид сонирхсон асуултууддаа хариулт авч хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын өрсөлдөх чадварын цогц судалгаа, жилийн тайланг бэлтгэх явдцад өөрсдийн хувь нэмрээ оруулан удирдах ажилтны санал асуулганд оролцлоо.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан