2024, 12-р сар 22, Ням гариг Шилэн данс

Дархан-Уул аймагт өрсөлдөх чадварын талаар хэлэлцлээ

2013 оны 6-р сар 11, Мягмар гариг

“Дархан-Уул аймгийн өрсөлдөх чадвар: Тогтвортой хөгжлийн эрэлд” сэдэвт хэлэлцүүлэг 6 дугаар сарын 10-нд  Дархан хотод боллоо. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын болон аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны үр дүнг танилцуулсан юм.

ЭЗБӨЧСТ-өөс боловсруулан гаргасан Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар тайлангаас үзэхэд Дархан-Уул аймаг 84 оноо авч, Орхон, Өмнөговийн дараа буюу гуравдугаар байрт орсон байна. Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын хөгжлийн түвшинг дөрвөн хүчин зүйл, 180 шалгуур үзүүлэлтийн дагуу хэмжиж, хооронд нь харьцуулан эрэмбэлсэн байдаг.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан