2024, 4-р сар 20, Бямба гариг Шилэн данс

Дадлагажигч оюутан хөтөлбөр

2021 оны 8-р сар 31, Мягмар гариг

Эдийн засаг, социологи болон холбогдох бусад чиглэлээр суралцаж буй судалгааны туршлага хуримтлуулах хүсэлтэй оюутан залуусын дунд “Дадлагажигч оюутан хөтөлбөр” зарлаж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдснаар мэргэжлийн судлаач, эдийн засагчидтай хамтран ажиллаж, судалгааны үйл явцад оролцон туршлагажих боломжтой юм. (Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуустай уулзалт ярилцлага хийснээр сонгон шалгаруулж авна)

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, социологи, статистикийн чиглэлээр суралцдаг эсвэл нийгэм-эдийн засгийн судалгааны туршлага хуримтлуулах чин хүсэлтэй
  • Өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй
  • Байгууллагад идэвх зүтгэл гарган ажиллах чармайлттай
  • Бичгийн ур чадвартай
  • Цагийн зохион байгуулалт сайтай
  • Бие даан ажиллах чадвартай
  • 3-4-р дамжаанд суралцдаг эсвэл төгссөн байх

Хүсэлт гаргах:

Та дадлагажигч оюутны хөтөлбөрт хамрагдах хүсэлт болон анкетаа mungunjiguur.b@ecrc.mn мэйл хаягаар илгээнэ үү.

Холбоо барих:

Асууж тодруулах зүйл байвал 321927, 88082841 утсаар холбогдоно уу.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан