2024, 11-р сар 22, Баасан гариг Шилэн данс

Булганы бизнес эрхлэгчид зөвлөлдлөө

2013 оны 5-р сар 07, Мягмар гариг

Улаанбаатар хот болон Булган аймгийн бүх сумдаас ирсэн 200 гаруй хүн Булган сумын соёлын төвд цуглаж, өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг хэрхэн сайжруулах талаар хэлэлцлээ. 5 дугаар сарын 5-ны Ням гарагт болсон уг зөвлөлгөөнийг Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хамтран зохион байгуулсан юм.

Төвийн менежер И.Одончимэг Булган аймгийн Бизнес эрхлэгчдийн зөвлөлгөөний үеэр “Аймгуудын өрсөлдөх чадвар” сэдэвт илтгэл танилцуулав. Өрсөлдөх чадварын хувьд 12 дугаар байрт эрэмбэлэгдсэн Булган аймаг бизнесийн орчин, хүн амын амьжиргааны түвшний хувьд сүүл мушгисан байна. Харин боловсрол, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тал дээр харьцангуй сайн байгааг Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар тайлангаас харж болно.Энэхүү давуу талаа ашиглан хөгжих шаардлагатайг зөвлөлгөөнд оролцогчид ярьж байлаа. Тухайлбал, аялал жуулчлалыг сайжруулах, Булганы айргаа брэнд болгох, Орхон аймагтай хиллэдэг давуу талаа ашиглан жижиг бизнесийг хөгжүүлэх зэрэгт анхаарах хэрэгтэй ажээ. Зөвлөлгөөнөөс гарах шийдвэр боловсруулах Ажлын хэсэг гарсан бөгөөд ярилцсан хэлэлцсэн бүхнээ ажил хэрэг болгоно гэдгээ тус аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат онцолсон.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан