2013 оны 9-р сар 27, Баасан гариг
Азийн хөгжлийн банк (АХБ)-тай хамтран “Бодлогын судалгааны аргачлал: Шинэ соёл Монголд” сэдэвт сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад бодлогын судалгааг шинэ шатанд гаргах, судалгааны соёлыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд хоёр жилийн хугацаанд хэрэгжив. Төслийн хүрээнд төрийн бодлого, төлөвлөлтийг судалгаанд суурилан илүү бодитой гаргах, судлаачид болоод бодлого боловсруулагч нарын хоорондын уялдаа холбоог сайжруулах загварчлалыг бэлтгэх, түүнийг сургагч багш нараар дамжуулан төрийн албан хаагчдад түгээх зорилготой. ЭЗБӨЧСТ-ийн зүгээс төслийн зохицуулагчаар ажилласан бөгөөд эрдэмтэн, судлаачдын дунд нийт 2 удаа хэлэлцүүлэг зохиов. Хэлэлцүүлгийн үр дүнд нэгдсэн сургалтын хөтөлбөр боловсруулахаар болов.
- Эхний хэлэлцүүлэг Бодлогын судалгааны шинэ соёл Монголд хэлэлцүүлэг PDF үзэх/татах
- Эхний хэлэлцүүлэг Л.Цэдэндамба Үндэсний хөгжлийн бодлого PDF үзэх/татах
- Эхний хэлэлцүүлэг ҮХШХ Бодлогын судалгааны танилцуулга PDF үзэх/татах
- Эхний хэлэлцүүүлэг Бодлогын судалгааны сургалтын хэрэгцээний судалганы тайлан PDF үзэх/татах
- Дарагаийн хэлэлцүүлэг А.Гэрэлмаа Бодлогын судалгааны арга зүй илтгэл PDF үзэх/татах
- Дараагийн хэлэлцүүлэг Д.Нарантуяа Судалгааны арга зүй PDF үзэх/татах
- Дараагийн хэлэлцүүлэг Ц.Батсүх Статистик экономерикийн шинжилгээний арга зүй PDF үзэх/татах
- Дараагийн хэлэлцүүлэг Ч.Наранчимэг Тоон болон чанарын судалгааны программ хангамжууд PDF үзэх/татах