“Бизнесийн дээд хэмжээний уулзалт-2015” нь хоёр өдрийн турш Монголын бизнесийн боломжуудыг хөрөнгө оруулагчдад танилцуулах, түншлэл тогтоох зорилготой 2015 оны 6 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жил Хоёр дахь жилдээ болж буй уулзалт “Их тэнгэр цогцолбор”-т дахин зохион байгууллагдлаа.
Уулзалтыг нээн үг хэлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдийн засгийн салбарт ахиц гаргахуйц ямар ажлууд хийснээ танилцуулан, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд Монголд айлчилсан болон Япон Улстай байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ хэрэгжихэд бэлэн болсон, европын хобооны удирдлагуудтай хэлцэл хийснээ дуулгасан юм.
Энэ жилийн бизнесийн дээд хэмжээний уулзалт өмнөх жилээс цар хүрээгээ тэлж, олон салбарыг хамарсан илтгэлүүд танилцуулан, гурван салбар хуралдаан зэрэг зэрэг болсон. Энэ үеэр
- Уул уурхай “Шинэ эхлэл” “Зэс хайлуулах үйлдвэр”
- Дэд бүтэц “Төмөр замын хөгжил”, “Хаягдал ус цэвэрлэх, лаг боловсруулах эко технологи”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”
- Барилга, үл хөдлөх хөрөнгө “Улаанбаатар 2030”, “Хайрхан хороолол”
- Аялал жуулчлал “”АСЕМ 2016, Эдийн засагт үзүүлэх үр нөлөө”,
- Эрчим хүч “Монгол улс эрчим хүчний уул уурхай”, “Сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй булаг өмнийн бүс”
- Санхүүгийн салбар “Санхүүгийн зэх зээл 4харьцах 4”, “Хувийн хөрөнгө оруулалт” зэрэг санхүүжилт хайж буй зэрэг төслүүдийг танилцууллаа.
Бизнесийн дээд хэмжээний уулзалт арга хэмжээ нь Монгол улсын бизнесийн боломжуудыг сурталчлан танилцуулах, бизнесийн харилцаа холбоог тогтоохоос гадна Монгол Улсын урлаг соёлын хөгжлийг таниулан сурталчлахыг зорьдог. Өөрөөр хэлбэл эдийн засаг, бизнесийн хөгжил, бүтээн байгуулалтын болон урлаг соёлыг оролцуулан Монгол улсаа цогцоор сурталчилсан томоохон арга хэмжээ юм.
Энэхүү арга хэмжээнд төвийн зүгээс идэвхи, санаачлагатай оролцож ”Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан” болон “аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г оролцогчдод танилцуулж мэдээлэл өгсөн.