Европын холбооны Switch-Asia хөтөлбөрийн хүрээнд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Бүгд Найрамдах Чех Улсын Каритас Чех, Дэлфт технологийн их сургууль (Нидерланд), Монгол Улсын ШУТИС болон Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл” төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Жил бүр хаягдаж буй хатуу хог хаягдлын 40 хүртэлх хувийг барилгын хог хаягдал буюу тоосго болон цемент эзэлдэг. Тиймээс Европын холбооноос өсөн нэмэгдэж буй хог хаягдлын хэмжээг бууруулах, дахин боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор уг төслийг эхлүүлж байна.
Монгол Улсад болон олон улсад ногоон санхүүжилтийн хэмжээ хурдтай өсөн нэмэгдэж байгаа үед ЭЗБӨЧСТ дахин боловсруулах ажиллагаанд жижиг болон дунд хэмжээний аж ахуй нэгжүүдийг (ЖДҮ) ногоон санхүүжилттэй холбогдоход туслах байдлаар хамтран ажиллах юм. Дахин боловсруулах салбарт ЖДҮ-үүд санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг тул ЭЗБӨЧСТ-ийн зүгээс хэрэгжихэд бэлэн байгаа барилгын хог хаягдлаас бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг олж авахад дэмжлэг үзүүлэх юм.
“Монгол Улсын барилгын салбарт нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл” нь Европын холбооноос санхүүжүүлдэг SWITCH-Asia хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл юм. 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл нь хог хаягдлын бий болох үйл явцыг устгах хэлбэрээс - ногоон болгохыг зорьж буй бөгөөд 2020 хүртэл хэрэгжих юм.
Зургийн тайлбар: 2016 оны 5 сарын 12-нд “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн нээлтийн арга хэмжээн дээр хамтран ажиллах байгууллагууд болох ЭЗБӨЧСТ, Дэлфт технологийн их сургууль (Нидерланд), Монгол Улсын ШУТИС, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны төлөөллүүд хүрэлцэн ирсэн нь.