Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаач Э.Тунгалаг Нийслэлийн Боловсролын Газраас зохион байгуулдаг сургалт, семинарын ажлын хүрээнд 3-р сарын 27-нд "Өрсөлдөх чадвар гэж юу вэ? МУ-н боловсролын салбарын өрсөлдөх чадвар" сэдвээр дунд, ахлах ангийн газарзүйн багш нарт лекц уншин сургалт зохион байгууллаа.
Улс орны өрсөлдөх чадвар нь иргэдийн өрсөлдөх
чадвараас эхэлдэг. Харин иргэдийн өрсөлдөх чадвар нь тэдний мэдлэг боловсролтой
шууд холбоотой билээ. Боловсролын салбартаа анхаарч, мэдлэгт суурилсан эдийн
засгийг хөгжүүлэх нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах гол хөшүүрэг
болдог.
Ирээдүйд өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэх
багш нарт энэ талын ойлголт, мэдлэгийг олгосон сургалт зохион байгуулсан нь
ихээхэн ач холбогдолтой байлаа.