Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнтэй “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнтэй “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа. Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөлтийн институцийг бэхжүүлэх; Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг оновчтой болгоход шаардлагатай шинжлэх ухаан, технологийн мэдлэг, ноу-хау, инновацын бодлогыг хөгжүүлэх; Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэх; Мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах замаар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэхэд оршино.
