preloader

“Ногоон эдийн засаг ба загварчлал: Талуудын зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдана.

2014 оны 6-р сарын 13-ны өдөр Улсын их хурлын 43-р тогтоолоор “Ногоон хөгжлийн бодлого” батлагдаж, 2016 онд тус бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газар баталсан. Бодлогын 1-р үе шат буюу Ногоон хөгжлийн үндсийг тавих үеийг 2014-2020 онд хэмээн заасан.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийж байна. Энэ ажлын хүрээнд “Ногоон эдийн засаг ба загварчлал: Талуудын зөвлөлдөх уулзалт”-ыг Туушин Бэст Вестерн зочид буудлын Соёмбо танхимд 2019 оны 12-р сарын 4-нд зохион байгуулах гэж байна.

Оролцогчид:

  • Яамд
  • Олон улсын байгууллагууд
  • Төрийн бус байгууллагууд
  • Бизнесийн байгууллагууд
  • Судлаачид

Энэхүү төслийг Европын холбооноос санхүүжүүлж байгаа юм.

Хурлын талаар мэдээлэл дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу хуралд оролцох бүртгэлээ 976-11-321927, 88082841 болон mungunjiguur.b@ecrc.mn хаягаар мэдээлэл авна уу.

ХОЛБОО БАРИХ

Хаяг:
Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнес төвийн 9 давхар, 901 тоот

Утас: 
976-11-321927
Факс: 976-11-321926
И-мэйл: info@ecrc.mn

©2026   Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв.       Бүх эрх хуулиар хамгаалагдсан.