preloader

“Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2019” зохион байгуулагдана.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2019- Өнөөдрийн шийдвэр, Ирээдүйн хөгжил” арга хэмжээг 2019 оны 10-р сарын 23-ны өдөр Ховд аймгийн Ховд хотод зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтын зорилго нь Баруун бүсийн аймгууд болох Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгууд өрсөлдөх чадварын үзүүлэлтэд тулгуурлан урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломж, хөгжлийн төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах талаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцэх юм.

Оролцогчид:

  • 5 аймгийн нутгийн удирдлага, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын баруун аймгууд дахь салбарууд
  • Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
  • Олон улсын байгууллагууд
  • Мэргэжлийн холбоо, Төрийн бус байгууллагууд
  • Бизнесийн байгууллагууд

ЭЗБӨЧСТ нь 2012 оноос эхлэн “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г эрхлэн гаргаж, тус судалгааны үр дүнд тулгуурлан жил бүр “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны анхдугаар чуулган”-ыг Улаанбаатар хотод 2014 онд, “Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”—ыг Баруун-Урт хотод 2015 онд, “Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг Мандалговь хотод 2016 онд, “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг Мөрөн хотод 2017 онд, “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг 2018 онд тус тус зохион байгуулж ирсэн.

Хурлын талаар мэдээлэл дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу хуралд оролцох бүртгэлээ 976-11-321927 болон info@ecrc.mn хаягаар мэдээлэл аван хамтран ажиллана уу.Аймгуудын өрсөлдөх чадварын талаар www.aimagindex.mn цахим хуудаснаас авах боломжтой.

ХОЛБОО БАРИХ

Хаяг:
Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнес төвийн 9 давхар, 901 тоот

Утас: 
976-11-321927
Факс: 976-11-321926
И-мэйл: info@ecrc.mn

©2026   Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв.       Бүх эрх хуулиар хамгаалагдсан.