preloader

“Монголын эдийн засгийн чуулган 2016” болов

Энэ жилийн Монголын эдийн засгийн чуулган “Сургамж, Сорилт, Шийдэл” уриан дор Төрийн ордонд 2016 оны 3-р сарын 30-31-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, болон Монгол Улсын Ерөнхийлөгч нар чуулганыг нээн эхлүүлсэн бол УИХ-ын дарга хаан үг хэлснээр өндөрлөв. Чуулганы үеэр гурван нэгдсэн хуралдаан, зургаан салбар хуралдаан болж олон чухал асуудлыг авч хөндсөнөөс “Монгол мөрөөдөл”, ”Ногоон бизнес”, “Инноваци” зэрэг асуудлуудыг онцлон хэлэлцэв.

Тус чуулганы үеэр төвийн баг хамт олон өөрсдийн булан хэсгээр дамжуулж “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа 2015”-г анхлан танилцуулж, түүнчлэн www.aimagindex.mn цахим хуудасны мэдээллийг давхар хүргэсэн.

ХОЛБОО БАРИХ

Хаяг:
Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнес төвийн 9 давхар, 901 тоот

Утас: 
976-11-321927
Факс: 976-11-321926
И-мэйл: info@ecrc.mn

©2026   Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв.       Бүх эрх хуулиар хамгаалагдсан.