preloader

Дархан-Уул аймагт өрсөлдөх чадварын талаар хэлэлцлээ

“Дархан-Уул аймгийн өрсөлдөх чадвар:
Тогтвортой хөгжлийн эрэлд” сэдэвт хэлэлцүүлэг 6 дугаар сарын 10-нд 
Дархан хотод боллоо. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны
төв (ЭЗБӨЧСТ)-өөс Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар,
Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан уг
хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын болон аймгуудын өрсөлдөх чадварын
судалгааны үр дүнг танилцуулсан юм.

ЭЗБӨЧСТ-өөс боловсруулан гаргасан
Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар тайлангаас үзэхэд Дархан-Уул аймаг
84 оноо авч, Орхон, Өмнөговийн дараа буюу гуравдугаар байрт орсон
байна. Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын хөгжлийн түвшинг дөрвөн хүчин
зүйл, 180 шалгуур үзүүлэлтийн дагуу хэмжиж, хооронд нь харьцуулан
эрэмбэлсэн байдаг.

ХОЛБОО БАРИХ

Хаяг:
Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнес төвийн 9 давхар, 901 тоот

Утас: 
976-11-321927
Факс: 976-11-321926
И-мэйл: info@ecrc.mn

©2026   Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв.       Бүх эрх хуулиар хамгаалагдсан.