preloader

Монголын судлаачдын анхдугаар уулзалт болно

2013 оны 4-р сарын 25-ний
Пүрэв гарагт Стратеги судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд болох энэхүү
уулзалтын үеэр ЭЗБӨЧСТ-ийн хамт олон өрсөлдөх чадварын тусгай тайлангийн талаар
танилцуулах бол Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен Монгол Улсын
төсвийн бодлогын тухай ярих юм. Мөн хуралд оролцогчид цаашдаа сар бүр зохион
байгуулахаар төлөвлөж буй “Монголын судлаачдын уулзалт”-ын үр ашгийг хэрхэн
нэмэгдүүлэх, судалгааны байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг яаж
сайжруулах талаар санал бодлоо хуваалцана. Хэрвээ Та энэхүү уулзалтад оролцохыг
хүсвэл 321927 утсаар, эсвэл info@ecrc.mn цахим хаягаар бидэнтэй
холбоо барьж бүртгүүлнэ үү.

ХОЛБОО БАРИХ

Хаяг:
Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнес төвийн 9 давхар, 901 тоот

Утас: 
976-11-321927
Факс: 976-11-321926
И-мэйл: info@ecrc.mn

©2026   Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв.       Бүх эрх хуулиар хамгаалагдсан.