preloader

ҮХШХ-ны хамт олонд илтгэл танилцуулав

Монгол Улс эдийн засгийн өндөр өсөлтөө хадгалж
үлдэхийн зэрэгцээ өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд мэдлэгт суурилсан эдийн
засагт шилжих шаардлагатай. Инновацийн тухай хууль энэ оны тавдугаар сарын
22-нд батлагдсан нь шинэ мэдлэг, шинэ технологит суурилсан үйлдвэрлэл,
үйлчилгээг хөгжүүлэх эрх зүйн суурийг тавьсан ч энэ хүрээнд хийх, бүтээх ажил
дөнгөж эхэлж буй. Шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдалд
дүн шинжилгээ хийх нь эхний алхам билээ.

Тиймээс
Төвийн захирал Ч.Отгочулуу зургадугаар сарын 7-нд Үндэсний хөгжил, шинэтгэлийн
хорооны хамт олонд “Монгол Улсын өрсөлдөх чадвар: Инноваци ба мэдлэг” сэдэвт
илтгэл танилцуулав.
Монгол Улсын Өрсөлдөх Чадварын Тайлан-2011-ээс үзэхэд манай орон
шинжлэх ухаан, технологи болон боловсролын дэд бүтцийн хувьд сулхан үзүүлэлттэй
байгааг хавсаргасан илтгэлээс үзнэ үү.  “Хоёр байгууллага хамтран ажиллаж,
мэдээлэл солилцож байх нь чухал” хэмээн ҮХШХ-ны Шинэтгэлийн бодлогын газрын
дарга Б.Ганбат онцлоод, ялангуяа инновацийг дэмжих чиглэлээр хамтарч ажиллах
хэрэгтэйг тэмдэглэсэн юм. 

                                                                                                       

ХОЛБОО БАРИХ

Хаяг:
Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнес төвийн 9 давхар, 901 тоот

Утас: 
976-11-321927
Факс: 976-11-321926
И-мэйл: info@ecrc.mn

©2026   Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв.       Бүх эрх хуулиар хамгаалагдсан.