preloader

ЭЗБӨЧСТ Эрдэнэт хотод хэлэлцүүлэг зохион байгуулж Орхон-Булган аймаг дахь ХАҮТ-тай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ

Эдийн
Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны Төв (ЭЗБӨЧСТ), Орхон-Булган аймаг
дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (ОБХАҮТ) -тай хамтран “Өрсөлдөх Чадвар 2012”
нээлттэй хэлэлцүүлгийг  2012 оны 5 дугаар сарын 11-нд Эрдэнэт хотод зохион
байгууллаа.

Хэлэлцүүлгийн
үеэр ЭЗБӨЧСТ-ын менежер И.Одончимэг “Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын
тайланд”, ЭЗБӨЧСТ-ын судлаач Э.Тунгалаг “Макро эдийн засгийн өнөөгийн байдал ба
өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулах вэ” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, орон
нутгийн тэргүүлэх бизнес эрхлэгчидтэй санал солилцон хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Түүнчлэн
хэлэлцүүлгийн үеэр ЭЗБӨЧСТ-ийн менежер И.Одончимэг, ОБХАҮТ-ийн дарга
М.Сарандаваа нар харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв. Хамтын ажиллагааны
хүрээнд  орон нутгийн өрсөлдөх чадварын индекс боловсруулах санаачилгыг
хамтран хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавьсан бөгөөд  цаашид мэдээлэл
солилцох, орон нутагт судалгаа төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

ХОЛБОО БАРИХ

Хаяг:
Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнес төвийн 9 давхар, 901 тоот

Утас: 
976-11-321927
Факс: 976-11-321926
И-мэйл: info@ecrc.mn

©2026   Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв.       Бүх эрх хуулиар хамгаалагдсан.