preloader

Нүүрс үү? Салхи уу? сэдэвт хэлэлцүүлэг болно

Монголын эдийн засгийн чуулган – 2012-ын
хүрээнд зохион байгуулагдаж байгаа цуврал хэлэлцүүлгүүдийн эхнийх нь
болох “Ногоон шийдэл: Нүүрс үү? Салхи уу?” сэдэвт хэлэлцүүлэг 2-р сарын
3-ны баасан гарагт 16:00 цагаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны
хурлын танхимд зохион байгуулагдана.Тус хэлэлцүүлгийн агуулга нь
салхиний эрчим хүчийг хөгжүүлэхэд тулгарах бэрхшээл, давуу талуудын
талаар, мөн нүүрс, нүүрсний технологийн талаар ярилцана.

Хэлэлцүүлэгт МУИС-н ХХИС-ийн Хими
технологийн тэнхимийн эрхлэгч, Нано  шинжлэх ухаан, нанотехнологийн
төвийн төслийн удирдагч Б.Батцэнгэл “Нүүрсний технологи эрчим хүчний эх
үүсвэр болох нь” сэдвээр, Жорж Вашингтоны их сургуулийн төгсөгч,
судлаач Х.Батсуурь “Салхин сэнсний эрчим хүч” сэдвээр илтгэл тавина.

Таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ХОЛБОО БАРИХ

Хаяг:
Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнес төвийн 9 давхар, 901 тоот

Утас: 
976-11-321927
Факс: 976-11-321926
И-мэйл: info@ecrc.mn

©2026   Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв.       Бүх эрх хуулиар хамгаалагдсан.