preloader

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч”-ээр шалгарлаа

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн
танхим (МҮХАҮТ) “Entrepreneur-2011” шагнал гардуулах ёслолын үйл
ажиллагааг 15 дахь удаагаа зохион байгууллаа. Монгол Улсын хөгжилд хувь
нэмрээ оруулж яваа аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг тодруулах энэхүү
арга хэмжээнд Ерөнхий сайд С.Батболд хүрэлцэн ирсэн байв.

Энэ үеэр хувийн хэвшлийг хөгжүүлэх,
түүнд тулгуурласан эдийн засаг, эрх зүйн бүтцийг бий болгох зорилтыг
ханган биелүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллаж, өөрийн хариуцсан чиг
үүргээ амжилттай гүйцэтгэн сайн засаглалыг хэрэгжүүлэх үйлст бодитой
хувь нэмэр оруулсан хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын
судалгааны төвийг (Төв) “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч”-ээр шалгаруулж,
хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм. МҮХАҮТ-ын Тэргүүлэгчдийн уг шийдвэрийг
Төвийн хамт олон талархан хүлээн авч, улсынхаа өрсөлдөх чадварыг
сайжруулах замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц болох зорилго
бүхий бидний үйл ажиллагааг өндөрөөр үнэлсэн хэрэг хэмээн үзэж байна.

ХОЛБОО БАРИХ

Хаяг:
Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнес төвийн 9 давхар, 901 тоот

Утас: 
976-11-321927
Факс: 976-11-321926
И-мэйл: info@ecrc.mn

©2026   Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв.       Бүх эрх хуулиар хамгаалагдсан.