2024, 4-р сар 25, Пүрэв гариг Шилэн данс

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч”-ээр шалгарлаа

2012 оны 1-р сар 03, Мягмар гариг

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) “Entrepreneur-2011” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг 15 дахь удаагаа зохион байгууллаа. Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж яваа аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг тодруулах энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд С.Батболд хүрэлцэн ирсэн байв.

Энэ үеэр хувийн хэвшлийг хөгжүүлэх, түүнд тулгуурласан эдийн засаг, эрх зүйн бүтцийг бий болгох зорилтыг ханган биелүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллаж, өөрийн хариуцсан чиг үүргээ амжилттай гүйцэтгэн сайн засаглалыг хэрэгжүүлэх үйлст бодитой хувь нэмэр оруулсан хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийг (Төв) “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч”-ээр шалгаруулж, хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм. МҮХАҮТ-ын Тэргүүлэгчдийн уг шийдвэрийг Төвийн хамт олон талархан хүлээн авч, улсынхаа өрсөлдөх чадварыг сайжруулах замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц болох зорилго бүхий бидний үйл ажиллагааг өндөрөөр үнэлсэн хэрэг хэмээн үзэж байна.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан