2024, 4-р сар 24, Лхагва гариг Шилэн данс

"Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2017" зохион байгуулагдах гэж байна

2017 оны 9-р сар 27, Лхагва гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2017” арга хэмжээг 2017 оны 10-р сарын 12,13-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтын зорилго нь Хөвсгөл, Булган, Орхон, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгууд өрсөлдөх чадварын давуу талаа ашиглан хөгжлийн тулгуур салбар болон аймгийн тэргүүлэх салбаруудыг хамтран хэрхэн уялдуулж хөгжүүлэх, нэн ялангуяа аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбаруудыг хэлэлцэж, аймаг бүсийн хэмжээнд өрсөлдөх чадварын давуу талаа нэгтгэхэд оршино. Тус арга хэмжээ нь чуулга уулзалт болон орон нутгийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

ЭЗБӨЧСТ нь 2012 оноос эхлэн “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г эрхлэн гаргаж, тус судалгааны үр дүнд тулгуурлан жил бүр “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны анхдугаар чуулган”-ыг Улаанбаатар хотод 2014 онд, “Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”—ыг Баруун-Урт хотод 2015 онд, “Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг Мандалговь хотод 2016 онд тус тус зохион байгуулж ирсэн.

Хурлын талаар мэдээлэл дэлгэрэнгүй авах бол 976-11-321927 болон info@ecrc.mn хаягаар мэдээлэл аван хамтран ажиллана уу. Аймгуудын өрсөлдөх чадварын талаар www.aimagindex.mn цахим хуудаснаас харах боломжтой.

Зохион байгуулагчид:


Дэмжигчид:



МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан