2022, 5-р сар 27, Баасан гариг Шилэн данс

“Төв азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” төслийн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2021 оны 12-р сар 16, Пүрэв гариг

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-аас “Төв Азийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хөтөлбөр”-ийг Монгол, Киргизстан, Таджикистан болон Узбекистан зэрэг орнуудад хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Жендэрийн үндэсний хорооны 2021 оны 6-р сарын 7-ны өдрийн тогтоолоор төслийн Монгол Улс дахь Удирдах зөвлөлийг байгуулж, Удирдах зөвлөлийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми томилогдон ажиллаж байна.

Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан 2021 оны 6-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж төслийн 4 жилийн ерөнхий төлөвлөгөө, удирдах зөвлөлийн журмыг баталсан.

2021 оны 12-р сарын 16-ны өдөр Удирдах зөвлөлийн ээлжит хурал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд зохион байгуулагдаж, тус хуралдаанд:

• Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,

• Жендэрийн үндэсний хороо,

• Монгол банк,

• Санхүүгийн зохицуулах хороо,

• Үндэсний статистикийн хороо,

• Татварын ерөнхий газар,

• Канадын элчин сайдын яам,

• Германы хамтын ажиллагааны нийгэмлэг,

• Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв

• Монголын эмэгтэйчүүдийн холбоо,

• Монголын ноос ноолуурын холбоо,

• Монголын оёдлын холбоо,

• МҮХАҮТ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэгчдийн зөвлөл зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Удирдах зөвлөлийн энэ хурлаар Эмэгтэйчүүдийн бизнесийн эрхлэлтийг дэмжих хууль эрх зүй, бодлогын таатай орчинг бий болгох хүрээнд Эмэгтэй бизнес эрхлэгчийн тодорхойлолтыг боловсруулж, холбогдох хууль тогтоомжид тусгах ажлыг эхлүүлж, дэд ажлын хэсгийг байгуулан үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

Удирдах зөвлөлийн дараагийн хуралдаан 2022 оны 1 дүгээр сард зохион байгуулагдана.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан