2024, 4-р сар 26, Баасан гариг Шилэн данс

Плэйтайм хөгжмийн наадамд ногоон эдийн засгийг сурталчлав.

2019 оны 7-р сар 17, Лхагва гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Ногоон эдийн засгийн холбоо (GEC)-ны төслийн хүрээнд 2019 оны 7-р сарын 5-ны өдөр Плэйтайм олон улсын хөгжмийн наадамын үеэр “Ногоон амьдралын хэв маяг & DIY” арга хэмжээг зохион байгуулав. Арга хэмжээний үеэр Ногоон эдийн засгийн талаарх манай төвөөс гаргадаг судалгаа, мэдээллийг олон нийтэд хүргэх зорилго бүхий ногоон эдийн засаг, боловсролын буланг ажиллуулахын зэрэгцээ залуучуудад зориулсан хөгжөөнт тоглоомын булан, пластик сав хэрэглээнээс татгалзъя уриатай DIY цэцэг таръя буланг ажиллуулав. Ингэснээр залуусыг байгальд ээлтэй байхыг уриалж, ногоон эдийн засгийн ойлголтыг хөгжөөнт, чөлөөт байдлаар хүргэхийг зорьсон билээ. 

“Ногоон амьдралын хэв маяг & DIY” арга хэмжээний төгсгөлд минималист амьдралын хэв маягийг эрхэмлэгч UNLOCK подкастын хөтлөгч Б.Тэгшбаярыг зочноор оролцуулж байгаль орчинд хэрхэн ээлтэй амьдрах талаар чөлөөт яриаг өрнүүлсэн билээ.

Ногоон эдийн засгийн талаарх судалгаа, мэдээллийг www.nogoonhutuch.mn вэбсайтаар зочлон авна уу.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан