2024, 4-р сар 16, Мягмар гариг Шилэн данс

Ноос ба ирээдүй

2013 оны 10-р сар 16, Лхагва гариг

Ноос, ноосон бүтээгдэхүүний салбарын өрсөлдөх чадвар сэдэвт хэлэлцүүлэг

Монгол ноосны өрсөлдөх чадварыг сайжруулан, илүү боловсронгуй болгоход чиглэсэн салбарын хөгжлийн бодлого, зохицуулалт, төлөвлөлтийг тодорхойлж төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин, сайжруулах нь чухал юм. Иймд Монгол ноосны онцлог шинж чанар, зах зээл, эдийн засгийн боломжууд болон сорилтууд, нэн тэргүүнд хэрэгжүүлж болохуйц алхамуудыг хэлэлцэх “Ноос бх ирээдүй” хэлэлцүүлгийг  Үйлдвэр хөдөө аж ахуй яамны дэргэдэх ННБҮТН, Эдийн засгийн бодлого,  өрсөлдөх чадварын судалгааны төв, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон Алт” төсөл болон ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн дээд сургуулийн зүгээс санаачлан хамтран зохион байгуулах гэж байна.

Хэлэлцэх асуудлууд:

1.     Ноосны салбарын хөгжлийн чиг хандлага

2.     Монгол хонины ноосны зах зээлд өрслөдөх чадвар

3.     Монгол хонины ноосны шинж чанарын онцлог, ээрмэл үйлдвэрлэх технологи

4.     Ноосон бүтээгдэхүүний гадаад зах зээлийн боломж

5.     Ноосны салбарын хүний нөөц одоо ба ирээдүй

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан