2024, 4-р сар 19, Баасан гариг Шилэн данс

“Ногоон эдийн засаг ба загварчлал: Талуудын зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдлаа

2019 оны 12-р сар 18, Лхагва гариг

Монгол Улсын Засгийн газар 2014 онд “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг, 2016 онд тус бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус баталсан. Түүнчлэн МУЗГ НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөртэй хамтран Монгол Улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санаачлагаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд “Ногоон эдийн засаг ба загварчлал” талуудын зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 12-р сарын 4-нд зохион байгууллаа. Уулзалт нь холбогдох байгууллагын мэргэжилтэн, удирдлагуудад Ногоон хөгжлийн бодлогын үнэлгээний үр дүнгээс танилцуулж, санал бодлыг сонсох болон хөгжлийн бодлого төлөвлөлтөд загварчлал ашиглахын ашиг тусыг таниулах зорилготой байсан юм. Уулзалтад дараах сэдвүүдээр илтгэл тавигдснаас гадна, хэлэлцүүлэг өрнөв. Илтгэлийн сэдвүүд:

  • Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын тойм
  • T21 загварчлал дээр суурилсан  Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын үнэлгээ
  • Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх нь, салбарын хөгжлийн сценариуд
  • Ногоон эдийн засгийн дунд хугацааны тойм, Дунд хугацааны үнэлгээний урьдчилсан тойм

Тус уулзалтад холбогдох Яам, хороод, Олон улсын байгууллагууд, Төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагууд, судлаачид оролцлоо.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан