
Монгол Улсын Засгийн газар 2014 онд “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг, 2016 онд тус бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөртэй хамтран Монгол Улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх уулзалтыг Туушин Бэст Вестерн зочид буудлын Соёмбо танхимд 2019 оны 12-р сарын 4-нд зохион байгуулах гэж байна.
Оролцогчид:
- o Яам, хороод
- o Олон улсын байгууллагууд
- o Төрийн бус байгууллагууд
- o Бизнесийн байгууллагууд
- o Судлаачид
Энэхүү төслийг Европын холбооноос санхүүжүүлж байгаа юм.
Хурлын талаар мэдээлэл дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу хуралд оролцох бүртгэлээ 976-11-321927, 88082841 болон mungunjiguur.b@ecrc.mn хаягаар мэдээлэл авна уу.