Ногоон эдийн засгийн холбоо (НЭЗХ), Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) Ногоон сэргэлтийн яриа хэлэлцээр цувралын үргэлжлэл болсон “Ногоон эдийн засгийн өрсөлдөх чадвар” клабхуасыг 6-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулав.
Энэхүү клабхуас нь Монгол Улсын ногоон эдийн засгийн хөгжил ямар түвшинд байгааг үнэлж хүн бүр санал бодлоо солилцох зорилготой юм.
Клабхуасыг ЭЗБӨЧСТ-ийн Дэд захирал И.Одончимэг хөтөлж, илтгэгчээр Эдийн засагч Ч.Отгочулуу болон Хөдөө аж ахуйн их сургуулийн ахлах багш, доктор Г.Ганзориг нар оролцлоо. Тус хэлэлцүүлэгт ЭЗБӨЧСТ-өөс “Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын үнэлгээний өнөөгийн байдлыг сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс товч танилцуулав. Хэлэлцүүлэгт оролцогчид Ногоон эдийн засгийн хөгжил, нийгэм дэх ногоон эдийн засгийн нөлөөлөл тулгамдаж буй асуудал ба шийдлийг ярилцлаа.