2017, 12-р сар 13, Лхагва гариг Шилэн данс

Монгол Улс Дэлхийн ур чадварын тайланд 63 улсаас 62-т эрэмблэгдлээ

2017 оны 11-р сар 30, Пүрэв гариг

Дэлхийн өрсөлдөх чадварын төв “Дэлхийн ур чадварын тайлан 2017”-г эрхлэн гаргалаа. Энэхүү тайлан нь улс орнууд бизнесийн байгууллагууд хөгжихөд шаардлагатай ур чадварыг татах, авч үлдэхэд хэрэглэдэг бодлого, арга замуудыг үнэлдэг. ЭЗБӨЧСТ нь Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн Монгол дэх хамтран ажиллагч байгууллага юм.

Судалгаанд 63 улсаас хэдэн мянган удирдах албан тушаалтаны судалгаа авсан бөгөөд 20 гаруй жилийн тоон мэдээллийг ашигласан. Энэ жил тайланд Кипр болон Саудын Араб улсууд нэмэгдсэн.

Тайлан улсуудын гүйцэтгэлийг гурван гол бүлгээр авч үздэг: хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйлс, ур чадварыг татах хүчин зүйлс, бэлэн байдлын хүчин зүйлс. Эдгээр гурван хүчин зүйлс нь улс орнуудыг өргөн цар хүрээнд ямар байгааг үнэлдэг. Эдгээрт боловсрол, дагалдан сурах, ажлын байран дахь сургалт, хэлний мэдлэг, амьдрах өртөг, амьдралын чанар, цалин болон татварын хэмжээ орно.

Европын холбооны улсууд ур чадвартай хүмүүсийг ажилд авах, хадгалж авч үлдэхдээ шилдэг нь

Энэхүү жагсаалтыг тэргүүлдэг улс орнуудад хэд хэдэн ижил онцлог байдаг:

Эдгээр улсуудын анхан түвшинээс эхлээд дээд боловролын систем нь маш сайн бөгөөд үүндээ ч ихээр хөрөнгө оруулдаг, маш сайн амьдралын чанарыг бий болгосон, мэргэжлийн карьерийнх турш өсөж дэмжих маш их боломжийг олгодог.

Монгол илүү сайжрах хэрэгтэй Харамсалтай нь Монгол 63 улсаас 62-т жагссан нь Монголын нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд сайжруулах зүйлс байгааг харуулж байна.

Жагсаалтад дээгүүр орохын тулд Монгол:

  • Анхан, дунд, дээд түвшний боловсролын системээр дамжуулан ур чадварын хөгжилд хөрөнгө оруулалт хийх
  • Монголын гадаадаас ур чадвартай ажиллах хүчиг татах чадварыг сайжруулах
  • Монголын ажиллах хүчинд ур чадварын бэлэн байдлыг дэмжих

Тайлангийн үр дүнг харахад Монгол ажиллах хүчний сургалт, өсөлт болон эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоогоор харьцангуй сайн байна. Харин амьдралын чанар, ур чадвар, их сургуулийн боловсрол зэргээр харьцангуй муу байна.

Сүүлийн гурван жилийн үзүүлэлтийг доорх графикт харуулав.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.imd.org/wcc/world-competitiveness-cent...

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан