2024, 4-р сар 25, Пүрэв гариг Шилэн данс

Монгол Улс Дэлхийн авьяас, ур чадварын тайланд 63 улсаас 62-т эрэмблэгдлээ

2017 оны 11-р сар 30, Пүрэв гариг

Дэлхийн өрсөлдөх чадварын төв “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2017”-г эрхлэн гаргалаа. Энэхүү тайлан нь улс орнууд бизнесийн байгууллагууд хөгжихөд шаардлагатай ур чадварыг татах, авч үлдэхэд хэрэглэдэг бодлого, арга замуудыг үнэлдэг. ЭЗБӨЧСТ нь Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн Монгол дахь хамтран ажиллагч байгууллага юм.

Судалгаанд 63 улсаас хэдэн мянган удирдах албан тушаалтны судалгаа авсан бөгөөд 20 гаруй жилийн тоон мэдээллийг ашигласан. Энэ жилийн тайланд Кипр болон Саудын Араб улсууд нэмэгдсэн.

Тайлан улсуудын гүйцэтгэлийг гурван гол бүлгээр авч үздэг: хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйлс, ур чадварыг татах хүчин зүйлс, бэлэн байдлын хүчин зүйлс. Эдгээр гурван хүчин зүйлс нь улс орнуудыг өргөн цар хүрээнд ямар байгааг үнэлдэг. Эдгээрт боловсрол, дагалдан сурах, ажлын байран дахь сургалт, хэлний мэдлэг, амьдрах өртөг, амьдралын чанар, цалин болон татварын хэмжээ орно.

Европын холбооны улсууд авьяас, ур чадвартай хүмүүсийг ажилд авах, хадгалж авч үлдэхдээ шилдэг нь

Энэхүү жагсаалтыг тэргүүлдэг улс орнуудад хэд хэдэн ижил төстэй онцлогууд байдаг:

Эдгээр улсуудын анхан түвшнээс эхлээд дээд боловсролын систем нь маш сайн бөгөөд үүндээ ч ихээр хөрөнгө оруулдаг, сайн амьдралын чанарыг бий болгосон, мэргэжлийн карьерийнх нь турш өсөж дэвших маш их боломжийг олгодог.

Ерөнхий эрэмбэ Хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйлс Ур чадварын татах хүчин зүйлс Бэлэн байдлын хүчин зүйлс
Швейцарь 1 5 1 1
Дани 2 1 10 4
Бельги 3 2 16 12
Австри 4 3 15 16
Финланд 5 4 24 5

Монгол Улс 63 улсаас 62-т жагссан нь Монголын нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд сайжруулах зүйлс байгааг харуулж байна.

Ерөнхий эрэмбэ Хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйлс Ур чадвар татах хүчин зүйлс Бэлэн байдлын хүчин зүйлс
Болгар 58 44 57 59
Украйн 59 35 62 60
Хорват 60 32 59 62
Румын 61 51 58 55
Монгол 62 54 60 56
Венесуэл 63 49 63 63

Монгол Улс авьяас, ур чадварыг илүү их татахын тулд:

  • Анхан, дунд, дээд түвшний боловсролын системээр дамжуулан ур чадварын хөгжилд хөрөнгө оруулалт хийх
  • Монголын гадаадаас ур чадвартай ажиллах хүчийг татах чадварыг сайжруулах
  • Монголын ажиллах хүчинд авьяас, ур чадварын бэлэн байдлыг дэмжих

Тайлангийн үр дүнг харахад Монгол ажиллах хүчний сургалт, өсөлт болон эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоогоор харьцангуй сайн байна. Харин амьдралын чанар, ур чадвар, их сургуулийн боловсрол зэргээр харьцангуй сул байна.

Сүүлийн гурван жилийн үзүүлэлтийг доорх графикт харуулав.

Дэлгэрэнгүй мэдээлэл (англи хэл): imd.org
Хэвлэлийн мэдээ (англи хэл): https://www.imd.org/news/updates
Татаж авах (англи хэл): https://www.imd.org/globalassets

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан