2024, 4-р сар 26, Баасан гариг Шилэн данс

Монгол улсын өрсөлдөх чадвар: Бид хаашаа чиглэнэ вэ? нээлттэй хэлэлцүүлэг болно

2012 оны 5-р сар 27, Ням гариг

ЭЗБӨЧСТ 2012 оны 5 сарын 18-ны баасан гаригт “МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР: БИД ХААШАА ЧИГЛЭНЭ ВЭ?” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна

Өрсөлдөх чадвартай улс орны аж ахуйн нэгжүүд нь ашиг орлого өндөртэй, хүн ард нь баян чинээлэг байдаг. Харин Монгол Улс өрсөлдөх чадвараа сайжруулж чадаж байна уу? Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) Монгол Улсын Өрсөлдөх Чадварын Тайланг хоёр дахь жилдээ боловсруулан хэвлүүлсэн билээ. Энэхүү тайлангаас харахад өрсөлдөх чадварын ерөнхий оноо маань 2010 онд 24 байсан бол 2011 онд 28 болж өссөн байна. Гэвч 2010 онд Монголын ард жагсаж байсан Украин улс оноогоо огцом өсгөснөөс эрэмбэлэлийн хувьд бид нэг байраар ухарч, харьцуулж буй 15 орон дундаа сүүл мушгижээ. Энэ нь бусад орон  өрсөлдөх чадвараа биднээс хурдан сайжруулж буйг харуулна.

Харин бид яагаад хоцроод байна вэ? Уул уурхайн үсрэнгүй хөгжил, эдийн засгийн өндөр өсөлтийн улмаас асар их боломж нээгдэхийн хэрээр томоохон бэрхшээлүүд нүүрлэж буй. Тэдгээр бэрхшээлийг даван туулахын тулд бид бусдын алдаанаас суралцаж, туршлагаас судлах хэрэгтэй. ЭЗБӨЧСТ-өөс тавдугаар сарын 18-ны баасан гаригт “МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР: БИД ХААШАА ЧИГЛЭНЭ ВЭ?” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. ЭЗБӨЧСТ-ийн Удирдах Зөвлөлийн тэргүүн Пунцагийн Цагаан “Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын тавцанд” сэдэвт илтгэл танилцуулах бол тус төвийн ерөнхий захирал Чулуунцэрэнгийн Отгочулуу тулгамдаж буй бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэж болох арга замуудын тухай ярих юм. Мөн Монгол Улсын өрсөлдөх чадварыг хойш чангааж буй гурван зангилаа асуудал (хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээл, эрчим хүч), тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох юм. Хэлэлцүүлэгт төр засаг, олон улсын болон судалгааны байгууллагууд, хэвлэл мэдээллийн 80 орчим төлөөлөгч оролцохоор байна.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан