2024, 4-р сар 20, Бямба гариг Шилэн данс

“Монгол Улсын бичил болон ЖДҮ-үүдэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах нь” арга хэмжээ

2019 оны 6-р сар 27, Пүрэв гариг

“Монгол Улсын Бичил болон ЖДҮ-үүдэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах нь” арга хэмжээнд оролцов

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-аас “Төв Азийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлдэг. Уг төслийн хүрээнд ЭЗХАХБ-ын судлаачдын баг 2018 онд Монгол Улсад ажиллаж Монгол Улсын ЖДҮ-үүдийг хөгжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зөвлөмж гаргаж, зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв ЭЗХАХБ-тай 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд ЭЗХАХБ-аас гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилт ямар байгааг тодорхойлох үнэлгээний ажлыг хийсэн ба ЭЗХАХБ-ийн төлөөлөгчид 6-р сарын 26 нд ЭЗБӨЧСТөвийн байранд ирж хийгдэж буй ажлуудын талаар ярилцав.

Мөн энэ хүрээнд Гадаад харилцааны яамнаас ЭЗХАХБ-тай хамтран 2019 оны 6-р сарын 27 нд “Монгол Улсын Бичил болон ЖДҮ-үүдэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт арга хэмжээг зохион байгуулав. Уг арга хэмжээнд ЭЗБӨЧСТөвийн Дэд захирал И.Одончимэг “ЖДҮ-үүдийн санхүүжилтийн хүртээмж” сэдвээр илтгэл танилцууллаа.

ЖДҮХСангаас 2009-2018 оны хооронд нийт 776 төслийг 238.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Харин энэ хугацаанд банкаар дамжуулан 6,972 төсөлд 693 тэрбум төгрөггийн зээл олгожээ. 2016 оноос хойш банкаад дамжуулж зээл олгоогүй юм. ЖДҮХСангийн эх үүсвэрээр 2016 онд 133 төсөлд, 2017 онд 154 төсөлд, 2018 онд 212 төсөлд зээл олгосон. Ийнхүү олгосон зээлийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хувьд зөрчилтэй зээлийн тоо буурсан зэрэг эерэг үр дүн гарсан байна.  (Эх үүсвэр: ЖДҮХСан)

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан