2024, 4-р сар 26, Баасан гариг Шилэн данс

Монголын судлаачдын анхдугаар уулзалт болно

2013 оны 4-р сар 22, Даваа гариг

2013 оны 4-р сарын 25-ний Пүрэв гарагт Стратеги судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд болох энэхүү уулзалтын үеэр ЭЗБӨЧСТ-ийн хамт олон өрсөлдөх чадварын тусгай тайлангийн талаар танилцуулах бол Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен Монгол Улсын төсвийн бодлогын тухай ярих юм. Мөн хуралд оролцогчид цаашдаа сар бүр зохион байгуулахаар төлөвлөж буй “Монголын судлаачдын уулзалт”-ын үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх, судалгааны байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг яаж сайжруулах талаар санал бодлоо хуваалцана. Хэрвээ Та энэхүү уулзалтад оролцохыг хүсвэл 321927 утсаар, эсвэл info@ecrc.mn цахим хаягаар бидэнтэй холбоо барьж бүртгүүлнэ үү.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан