2019, 11-р сар 23, Бямба гариг Шилэн данс

Дэлхийн өрсөлдөх чадварын төв байгуулагдаад 30 жил болжээ

2019 оны 11-р сар 04, Даваа гариг

Швейцарьт төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн гучин жилийн арга хэмжээ, чуулганд төвийн Дэд захирал И.Одончимэг хамтран ажиллагч түнш байгууллагын хүрээнд баяр хүргэн оролцлоо.

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв нь улс үндэстнүүдийн өрсөлдөх чадварыг 1989 оноос хойш тогтмол хэмжин, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн олон үзүүлэлттэй “Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа”-ны тайланг жил тутам гаргахын зэрэгцээ улс орнуудын засгийн газар, хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, өрсөлдөх чадварыг хэрхэн хэмжиж сайжруулах, дэлхийн хөгжил дэвшлийн өнөөгийн төлөв байдал, ирээдүйн хандлага зэрэг асуудлаар зөвлөгөө өгдөг. Швейцарийн нөлөө бүхий эдийн засагч Стефан Гареллигийн үүсгэн байгуулсан энэхүү төв нь үүсгэн байгуулагдаад 30 жил болсон бөгөөд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв 2010 оноос хойш хамтран ажиллаж байна.

Энэхүү 30 жилийн арга хэмжээний үеэр 45 гаруй улс орны төрийн болон түнш байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид болон Швейцарийн улс төрч, эдийн засагчид хүрэлцэн ирж Үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголтод хүрэх, Боловсрол болон авьяас ур чадвар, Ухаалаг хотын индекс, Технологи ба засгийн газар, Төр хувийн хэвшлийн концессын ач холбогдол, ДНБ ба төрийн бодлого гэсэн өрсөлдөх чадварын халуун сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.





МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан