2020, 7-р сар 14, Мягмар гариг Шилэн данс

"Бид хаана явна вэ?" ном хэвлэгдэн гарлаа

2020 оны 5-р сар 30, Бямба гариг

    Монгол УИХ-д болон орон нутагтаа  төлөөллөө сонгох хариуцлагатай үе хаяанд ирсэн энэ үед манай хамт олны зүгээс сонгуульд нэр дэвшигч хүн бүхэнд болон сонгогчиддоо зориулан “Хамаарагдаж буй сонгуулийн тойрог болон аймаг, сум, дүүргийнхээ амьдрал ямар байгааг олон хэмжүүрээр хэмжих цаашлаад хаана онож, юунд илүү анхаарах шаардлагатай байна вэ” гэдгийг нэг дороос цогц байдлаар харах боломжийг олгосон ээлжит бүтээлээ хүргэж байна.

  Энэхүү “Бид хаана явна вэ?” ном нь үндсэн 2 бүлгээс бүрдэх ба 1-р бүлэгт өрсөлдөх чадварын судалгаануудын үр дүнг нэгдмэл байдлаар харьцуулан харуулсан бөгөөд 2-р бүлэгт Хөрөнгө оруулалт гэж юу вэ?, Гадаадын хөрөнгө оруулалт болон Монгол Улсын баримтлах/баримталж буй бодлого гэх мэт сонирхолтой сэдвүүдийг хамарснаараа нэн ач холбогдолтой бүтээл болсон.  

      Манай төв нь Монгол Улсын, Аймгуудын, Дүүргүүдийн өрсөлдөх чадварын ерөнхий төлөв байдал, өрсөлдөх чадварын давуу ба сул тал, хамгийн сайн ба муу үзүүлэлтүүд, статистик хүснэгтүүд, өрсөлдөх чадварын хувьсал, тулгарч буй бэрхшээл зэргийг дэлгэрэнгүй харах боломжийг олгох Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан, Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан, Улаанбаатар хот: Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг 2010 оноос хойш жил бүр эрхлэн гаргаж байгаа билээ.

   Та шинээр хэвлэгдэн гарч буй ном болох “Бид хаана явна вэ?” болон манай төвөөс эрхлэн гаргадаг бусад бүтээлүүдийг худалдан авахыг хүсвэл 976-11-321927 дугаарын утсаар болон info@ecrc.mn хаягаар холбогдоорой.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан