2020, 12-р сар 04, Баасан гариг Шилэн данс

Аялал жуучлалын тухайд

2011 оны 7-р сар 25, Даваа гариг

Аялал жуулчлал

Монгол Улс 2008 оноос Аялал жуулчлалыг улсын тэргүүлэх салбараа болгон зарлаад даруй 3 жил болж байгаа ч жилд ирдэг жуулчдын тоо, жуулчдаас олсон орлогын статистикээс харахад олигтой ахиц гараагүй хэвээр байна. /зураг.1/

Эндээс бидэнд аялал жуулчлалын нөөц бололцоо, суурь баялаг дэлхийд өрсөлдөх хэмжээнд байгаа ч энэ нөөцөө дэмжиж өгөх дэд бүтэц, менежментийн чадвар маш сул байна гэж дүгнэж болохоор байна. Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2010-т Жуулчдаас олсон орлого ДНБ-ий харьцаагаар 15 орноос аялал жуулчлал өндөр хөгжсөн Тайланд, Сингапур зэрэг улсуудын дараа 5-р байранд орсон нь энэ салбарын чадамжийг харуулж байгаа юм. Монголд ирдэг жуулчдын 90-ээс дээш хувь нь Монголын онгон дагшин байгаль, уламжлалт түүх соёлтой танилцахаар ирдэг бөгөөд энэ чиглэлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, сонирхолтой болгох хэрэгтэй. Мөн жуулчдын болоод энэ салбартай холбоотой хүмүүсийн хамгийн их сэтгэл дундуур байдаг зүйл бол зам тээврийн дэд бүтэц юм. Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2010-д Монгол Улс зам тээвэртэй холбоотой бараг бүхий л үзүүлэлтээр 15 орноос 14-15-р байруудад оржээ. Тухайлбал авто замаар 15-д, төмөр замаар ерөөсөө төмөр замгүй Катар улсын өмнө 14-т, агаарын тээврээр 15-д, агаарын тээврийн чанар гэж үзүүлэлтээр Словакийн өмнө 14-т орсон байна. Зам тээврийн ийм сул, чадваргүй байдал нь аялал жуулчлал гэлтгүй бусад олон салбарын дэлхийд өрсөлдөх боломжийг хаасаар байна. 2-рт, байгаль орчны тогтвортой байдал, хариуцлагатай аялал жуулчлал гэдэг асуудал гарч ирж байна. Энэ нь энэ салбарын зохицуулалт сул, нэгдсэн стандартгүй, эмх замбараагүй аялал жуулчлалын олон жижиг компаниудтай, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, оролцоо дутмаг, судалгааны ажил, статистикийн мэдээлэл хангалтгүй, институцийн оролцоо байхгүй зэрэг асуудлуудтай нягт холбоотой. Салбарын зохицуулах байгууллага, Мэргэжлийн холбоод, Судалгааны хүрээлэн, Хувийн хэвшлийн нягт, системтэй хамтын ажиллагааг бий болгосноор салбарын тогтвортой хөгжлийг бий болгож чадах юм.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан