2024, 4-р сар 19, Баасан гариг Шилэн данс

Ньюком Групп

2014 оны 1-р сар 18, Бямба гариг

Ньюком групп нь анх холбооны хэсэг инженерүүд улс оронд ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилт ид өрнөж байсан 1993 онд байгуулагдсан Монгол Улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг билээ.

Ньюком компани нь эрсдэл өндөртэй, нөр их хөрөнгө, хүч хөдөлмөр шаардсан, ард иргэдийнхээ өсөн нэмэгдэж буй суурь хэрэгцээг хангахад чиглэсэн стратегийн ач холбогдолтой салбаруудад хөрөнгө оруулалт хийн, чанарыг эрхэмлэн, үргэлж шинийг санаачилж баялгийг зөв замаар бүтээсээр ирсэн. Ийнхүү замнахдаа бид нийгэм олон нийт, харилцагч үйлчлүүлэгч, түншүүд, хамт олныхоо итгэл найдвар, хүсэл тэмүүлэл, хүлээлтийг бүрэн хангахын төлөө тууштай ажиллаж ирсэн.

Ньюкомоор овоглосон 15 компани Монгол улсын мэдээлэл харилцаа холбоо, иргэний агаарын тээвэр, сэргээгдэх эрчим хүч, санхүү, боловсрол, уул уурхайн тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн менежмент, харуул хамгаалалт зэрэг олон салбарт дэлхийн тэргүүний туршлага, техник технологийг ашиглан зах зээлдээ шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

http://www.newcom.mn/mn/

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан