2024, 4-р сар 20, Бямба гариг Шилэн данс

Өрсөлдөх чадварын судалгаа


1. Дэлхийн өрсөлдөх чадварын төв

  • 1989 оноос - Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан (ДӨЧЖТ)
  • 61 улс
  • 4 бүлэг, 342 шалгуур үзүүлэлт

ДӨЧЖТ-д өрсөлдөх чадварыг нийт 300 гаруй шалгуур үзүүлэлтийн дагуу тооцоолдог учраас аль нэг үзүүлэлтийн нийт үнэлгээний ерөнхий дүнд үзүүлэх нөлөө туйлийн бага буюу хязгаарлагдмал гэж хэлж болно. Энэхүү судалгаанд хэрэглэгддэг олон тооны шалгуур үзүүлэлт нь тайланд оролцож буй улс орнуудын өрсөлдөх чадварын талаар тодорхой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд чиглэгддэг бөгөөд аль нэгэн үзүүлэлт буруу ташаа ойлголт төрүүлэхээс сэргийлэхэд голлон анхаардаг. ЭЗБӨЧСТ нь
ДӨЧСТ-тэй хамтран Монгол улсын өрсөлдөх чадварын харьцуулсан тусгай судалгааг хийдэг.


2. Дэлхийн эдийн засгийн форум

  • 1979 оноос - Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан (ДДӨЧТ)
  • 144 улс
  • 12 бүлэг, 103 шалгуур үзүүлэлт

Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг Дэлхийн дахины өрсөлдөх чадварын тайлан нь нийт 148 (2013 оны байдлаар) улс орныг хамруулан судалдаг судалгаа юм. Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс эрхлэн гаргадаг судалгаанаас ялгагдах гол онцлог нь үнэлгээ хийхэд ашигладаг шалгуур үзүүлэлт ДӨЧЖТ -д 329 байдаг бол ДДӨЧТ-д 117 байдагт оршино. Үүнээс гадна ДДӨЧТ-д санал асуулгыг илүүд чухалчлан үздэг (70%) байхад ДӨЧЖТ -д статистик тоо баримтанд харьцангуй илүү ач холбогдол өгдөг. Монгол Улс энэхүү тайланд 2005 оноос эхлэн хамрагдсан.

3. Дэлхийн банк

  • 2004 оноос бизнес эрхлэхүй судалгаа
  • 185 улс
  • 10 шалгуур үзүүлэлт

Улс орнуудад бизнес эрхлэх орчин, таатай нөхцлүүд хэр бүрэлдсэн байна судалдаг энэхүү судалгааг Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорациас жил бүр цуврал болгон гаргадаг. Монгол Улс энэхүү судалгаанд жил тутам хамрагддаг.

4. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан

  • 21 аймаг
  • 4 бүлэг
  • 174 шалгуур үзүүлэлт

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаартодорхойлоход оршино. Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн сан бүрдүүлнэ.






Банкуудын өрсөлдөөний тойм 2018 оны 4-р улирал

Банкуудын өрсөлдөөний тойм 2018 оны 4-р улирал