2024, 4-р сар 24, Лхагва гариг Шилэн данс

Тогтвортой хөгжлийг дэмжихэд Азийн тинк танкуудын оролцоо

2016 оны 6-р сар 16, Пүрэв гариг

БНСУ-ын Сөүл хотноо 2016 оны 6-р сарын 8-11 –ний өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн тинк танкуудын уулзалтанд Төвийн дэд захирал И.Одончимэг оролцов. Төвийн зүгээс жил тутам зохогддог энэхүү арга хэмжээнд хоёр дахь удаагаа оролцож буй юм.

Энэ удаагийн уулзалтаар тинк танкуудын хамтын ажиллагаа, сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлагын талаар олон сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнөлөө. Түүнчлэн НҮБ-с баталж 2016 оноос эхлэн хэрэгжүүлж эхлэж буй Тогтвортой хөгжлийн зорилтуудад улс орнууд хүрэхэд тинк танкуудын үүрэг, оролцоо хэрхэн байх талаар хэлэлцэв. Тогтвортой хөгжлийн зорилтууд нь 2030 он хүртэл хэрэгжих зорилтуудыг агуулсан бөгөөд 2000 онд батлагдсан Мянганы хөгжлийн зорилтуудын санаан дээр тулгуурлажээ.

Энэхүү арга хэмжээг АНУ-ын Пенсалванийн их сургуулийн Тинк танк, иргэний нийгмийн хөтөлбөр (TTCSP) болон Токиод төвтэй Азийн хөгжлийн банкны институт (ADBI)-ийн зүгээс санаачлан БНСУ-ын Гадаад харилцаа, аюулгүй байдлын институт (IFANS), БНСУ-ын Олон улсын эдийн засгийн бодлогын институт (KIEP) болон БНСУ-ын Солонгосын хөгжлийн институт (KDI) нар хамтран зохон байгууллаа.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан