2024, 4-р сар 24, Лхагва гариг Шилэн данс

Дэлхийн хөгжлийн шинэ хандлага: Хөгжлийн сорилтууд ба ногоон шийдлүүд

2014 оны 3-р сар 07, Баасан гариг

Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй “Монгол улсын ногоон эдийн засгийн нөхцөл байдлын судалгаа”-ны ерөнхий үр дүнг танилцуулан, санал зөвлөмж авахаар 2014 оны 3 дугаар сар 7-ны өдөр “ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА: ХӨГЖЛИЙН СОРИЛТУУД БА НОГООН ШИЙДЛҮҮД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Корпорейт зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам зэрэг төрийн болон олон улсын байгууллагын нийт 30 гаруй төлөөлөл оролцож судалгааны тайлангийн талаарх өөрсдийн санал бодлоо солилцов.

Монгол Улс НҮБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөрийн “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний 7 орны нэгээр сонгогдсон байгаа. Тиймээс энэхүү хөтөлбөрийн хүрээнд хамгийн түрүүнд хийгдэх чухал зүйл нь Монгол улсын ногоон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бодлого, хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөх юм. 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан